Экспортлогчдод
Экспортын үйл ажиллагаа явуулж буй компаниудад тулгардаг томоохон асуудлуудын нэг бол өрсөлдөөн. Өрсөлдөөн хэдий чинээ их байна түүнийгээ дагаад маркетингийн шинэлэг техник технологийг ашиглан хэрэглэгчийн анхаарлыг татахыг сацуу бүтээгдэхүүнээ дэлхийн стандартад нийцүүлэн явах шаардлага үүсдэг. Тийм учраас та бүхэндээ дэлхий нийтэд давалгаа үүсгэж буй технологийн шинэ шинэлэг нээлтүүдээс хүргэж байна.
Virtual Reality
VR гэдэг нь програм хангамжийн тусламжтай бүтээгдсэн хэрэглэгчидэд бодитой мэт харагдах хиймэл бодит орчин юм. Энэ нь хүний харах, сонсох, үнэрлэх, амтлах, хүрэх гэсэн таван мэдрэхүйг таньд хийсвэр байдлаар бодит мэт мэдрүүлэхийг хэлнэ. Virtual Reality-ийн тусламжтай та зугаацах, аялах, хөгжих, суралцах мөн өөрийн хүссэн дүрдээ хувирах, хүссэн орон зайдаа шилжих гэх мэтчилэн хязгааргүй боломжийг олж авна.
Augmented Reality
AR буюу өргөтгөсөн бодит байдал гэдэг нь программ хангамжийн тусламжтай бүтээгдсэн, аливаа графикийг бодит байдалтай хослуулсан хагас бодит орчин юм.
Энэхүү технологи нь VR технологийн дараагийн үе.
Artificial Intelligence
Artificial Intelligence гэдэг нь бидний эртнээс мэдэх хиймэл оюун ухаан билээ. Хэдий олон жилийн туршид яригдаж байгаа сэдэв хэдий ч бизнес эрхлэгчид энэхүү шинжлэх ухааны нээлтийг бизнесдээ өргөнөөр ашиглаж байгаа нь ашиг орлогоо нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байна.