Экспортлогчдод
Дэлхийн хэмжээнд экспортын үйл ажиллагаа ихээхэн хийдэг улс орнуудыг харуулав. Дээрхээс харахад Хятад улс экспортод эзлэх дүнгээрээ дэлхийд нэгт жагсаж удаах байранд Америкийн Нэгдсэн улс орж байна. Энэ дүн нь Хятад улсын бизнесийн тааламжтай орчноос шууд хамааралтай ба томоохон үндэстэн дамнасан корпорациуд Хятад улсад үйлдвэрээ барих хүсэл эрмэлзэлтэй болсон.
Хятад улсад бизнес эрхлэхэд таатай хүчин зүйлс:
- Ажиллах хүч элбэг
- Хурдтай
- Ложистикийн таатай орчин
- Автомажуулсан үйлдвэрлэл
- Түүхий эдийн олдоц сайн гэх мэт хүчин зүйлсээс үүдэн Хятадад гадны бизнес эрхлэгчид үйлдвэрлэлээ барих шалтгаан болдог.

Монгол улсын гадаад худалдааны үндсэн үзүүлэлтүүд, улсаар, мянган ам.доллараар, 2017 он
Улс |
Нийт эргэлт |
Экспорт |
Импорт |
Тэнцэл |
БНХАУ |
6,735,205.2 |
5,307,431.8 |
1,427,773.4 |
3,879,658.4 |
ОХУ |
1,286,849.3 |
67,661.16 |
1,219,188.2 |
-1,151,527.1 |
Их Британи |
689,900.5 |
660,535.7 |
29,364.8 |
631,170.9 |
Япон |
377,966.6 |
14,816.5 |
363,150.1 |
-348,333.7 |
Ану |
216,741.6 |
8,299.1 |
208,442.4 |
-200,143.3 |
БНСУ |
209,321.5 |
11,617.8 |
197,703.7 |
-186,085.9 |
ХБНГУ |
139,998.5 |
11,648.0 |
128,350.5 |
-116,702.4 |
Итали |
89,140.5 |
43,299.9 |
45,840.6 |
-2,540.7 |
Польш |
48,562.1 |
212.1 |
48,350.0 |
-48,137.9 |
Сингапур |
43,611.3 |
26,119.5 |
17,491.7 |
8,627.8 |

Далайд гарцгүй манай улсын хувьд гадаад худалдааг голлон авто болон төмөр замаар хийж байна. Авто замаар хийгдсэн экспорт 2017 онд 3.9 тэрбум ам.доллар, төмөр замаар хийгдсэн экспорт 1.6 тэрбум ам.доллар, агаарын тээврээр хийгдсэн экспорт 672.1 сая ам.доллар байна. Импортын хувьд, төмөр замаар 2.5
тэрбум ам.доллар, авто замаар 1.4 тэрбум ам.доллар, агаарын тээврээр 338.1 сая ам.долларын барааг тээвэрлэжээ.