Export Mongolia

Thank you for your information

We will contact you soon.

Accept

An error has occurred.

Please try again.

Accept

Мэдээ

“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумыг зохион байгуулна


“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум Монгол Улсад 2019 оны аравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд болох гэж байна. Уг Форумыг “Экспорт олон улсын худалдааны төв” (EITC), ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Үндэсний хөгжлийн газар, Монголын Үндэсний Брэндийн зөвлөл, Хөгжлийн банк хамтран зохион байгуулж байна.

Манай “Экспорт Олон Улсын Худалдааны Төв” ТББ нь жил бүр АНУ, Канад, Япон улсуудад “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, бизнес форумыг амжилттай зохион байгуулж ирсэн туршлагатай. Манай төв нь сүүлийн жилүүдэд экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж, олон улсын стандарт шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг импортлогч орны хууль эрхзүйн орчинд нийцүүлэн бизнесийн эрсдэлгүйгээр экспортлоход нь туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Зохион байгуулагч бидний зүгээс “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумын ач холбогдлыг уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулахад нэг алхам болох үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа юм.

Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 25.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт үйлдвэрлэлийн 33.3 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт 2018 онд 18.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт борлуулалтын 4.6 их наяд төгрөг буюу 24.9 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж нийт борлуулалтын 12.6 их наяд төгрөг буюу 68.7 хувийг гадаад зах зээлд борлуулсан юм.

Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд боловсруулах салбартаа ихээхэн анхаарал хандуулж төрийн бодлогоо чиглүүлж байна.

Иймд нэг талаас манай улсаас экспортод гарах боломж бүхий нөөцтэй, бизнесийн ирээдүйтэй бүтээгдэхүүнтэй танилцах нөгөө талаас харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх мөн энэхүү харилцааг төр засгаас хэрхэн бодлогоор дэмжих талаарх олон талын энэхүү уулзалт, санал санаачилга, шинэлэг мэдээлэл бүхий форумд Хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд уг олон улсын форумын үеэр бизнесийн төслөө танилцуулах, хөрөнгө оруулалт татах, харилцан мэдээлэл солилцож, ганцаарчилсан уулзалтад оролцох боломжтой бөгөөд олон улсын анхдугаар форумд оролцох хүсэлтээ consult@exportmongolia.mn и-мэйл хаягаар, 976- 95033019 утсаар илэрхийлж бүртгүүлэх юм.

 

Холбоотой мэдээ