Export Mongolia

Thank you for your information

We will contact you soon.

Accept

An error has occurred.

Please try again.

Accept

Мэдээ

Америкт монгол брэндийн худалдааны төв нээгдэх танилцуулга арга хэмжээ болж, үндэсний үйлдвэрлэгчдийг Америкийн зах зээлд хамтран ажиллахыг урилаа


    “Экспорт олон улсын худалдааны төв” (EITC) нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний гадаад худалдааг нэмэгдүүлэх зорилгоор АНУ-ын зах зээлд борлуулалтаараа эхний гуравт жагсдаг Чикаго хот дахь “Oatbrook center” худалдааны төвд анх удаагаа Монголын брэндийн худалдааны төвийг албан ёсоор нээхээр боллоо.
Дэлхийд худалдааны борлуулалтаараа тэргүүлэгч АНУ хүн амын тоогоор 325 сая хэрэглэгчтэй, жилдээ 2.4 их наяд төгрөгийн импорт хийдэг хэрэглэгч төвтэй улс. Энэ том зах зээлд Монгол брэндийн дэлгүүртэй болсноор манай улсын үндэсний брэндүүд олон улсын зах зээл рүү гарах өргөн боломжийг олж байгаа бөгөөд гадаад зах зээлийн суваг нээгдэж байгаа нь ач холбогдолтой юм. 
Энэ оны наймдугаар сарын 1-нд Чикаго хот дахь “Oatbrook center”-т Монгол брэндийн худалдааны төв нээгдэх юм. Эхний ээлжинд тус худалдааны төвд Монголын 6-8 брэнд байрших ба кашмер, арьсан төрлийн бүтээгдэхүүн, дизайнеруудын оёмол сүлжмэлийн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл болон аксесуорын бүтээгдэхүүн худалдаална. 
Мөн АНУ-ын Вашингтон DC хотноо Монгол брэндийн худалдааны дараагийн төвийг албан ёсоор нээхээр төлөвлөсөн. Ирэх аравдугаар сард Нью-Йорк хотноо гурван сарын хугацаатай “Pop Up shop” буюу түр худалдаа явуулах бөгөөд ирэх оноос байнгын худалдааны төвийг нээхээр болжээ. 
Ийнхүү АНУ болон Япон, Канад, Европын зах зээлд Монголын аж ахуйн нэгжүүд өөрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ гаргах, борлуулах, хөрөнгө оруулалт татах, онлайн худалдаанд нэгдэх, экспортыг нэмэгдүүлэх зэрэг боломжийг авах юм.
Дашрамд дурдахад, Монголын брэндүүдийг олон улсын зах зээлд гаргахад гол гүүр болж буй “Экспорт олон улсын худалдааны төв” EITC (https://www.facebook.com/exportmongolia/) төрийн бус байгууллага нь 2015 оноос эхлэн Япон, АНУ, Канад Европын зах зээлд үзэсгэлэн худалдаа, экспо удаа дараа зохион байгуулан АНУ, Европын зах зээлд ложистикийн төвүүдээ нээж Амазон, Ebay зэрэг онлайн худалдаанд хэдийнээ нэгдсэн байгаа билээ. 
Манай улсын аж ахуйн нэгжүүд өдгөө гадаад зах зээлд гаргахуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадаж байгаа боловч бараа бүтээгдэхүүний хаяг шошго, олон улсын стандартад нийцүүлэх, гаалийн татвар, гаалийн бүрдүүлэлтэд анхаарах зүйлс, тээвэр ложистикийн шийдэл зэрэг асуудалд бүдэрдэг нь экспортыг нэмэгдүүлэх боломжгүйд хүргэдэг. Тиймээс олон улсын зах зээлд гарах тэр дотроо АНУ, Канад, Японы зах зээлд нэвтрэх бүх төрлийн зөвлөмж, сургалт, боломж гарцыг “Экспорт олон улсын худалдааны төв”-өөс олгож байна.

 

Холбоотой мэдээ