Export Mongolia

Thank you for your information

We will contact you soon.

Accept

An error has occurred.

Please try again.

Accept

Мэдээ

МОНГОЛ УЛСЫН ЭКСПОРТ 13.9 ХУВЬ, ИМПОРТ 38 ХУВИАР ӨСЛӨӨ


2018 оны эхний найман сард гадаад худалдааны тэнцэл 869.2 сая ам.долларын ашигтай гарсан байна. Мөн гадаад худалдааны нийт бараа эргэлт 8.4 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 23.6 хувь 

Суудлын автомашины импорт өнгөрсөн оны мөн үеэс 5200 гаруйгаар буурчээ.Зургийг: С.Батсайхан

өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Үүнээс экспортын хэмжээ 13.9 хувь, импортын хэмжээ 38 хувиар өсжээ. Импортын хэмжээ он гарснаас хойш тасралтгүй 30-аас дээш хувиар өссөн нь анхаарал татаж байна. Экспорт 568.9 сая ам.доллараар өсөхөд эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл эдлэлийн экспорт өссөн нь голчлон нөлөөлжээ. Хэдий тийм боловч эрдэс бүтээгдэхүүн нь нийт экспортын 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлж байгаа юм. Харин импорт 40 орчим хувиар өссөний дийлэнх нь нефть, төмөр, машин, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл түүний сэлбэг эд анги байна. Үүнээс суудлын автомашины импорт өнгөрсөн оны мөн үеэс 5200 гаруйгаар буурчээ. Харин ачааны автомашины импорт 6200 гаруйгаар нэмэгдсэн байна. Импортын өсөлт эрчимтэй байгаа ч үүний дийлэнх нь хөрөнгө оруулалтын шинжтэй бүтээгдэхүүнүүд байгаа нь эдийн засгийг дэмжинэ гэж Төв банк мэдээллээ.

Холбоотой мэдээ